Орос, Умард Солонгос улс 2015 оныг найрамдлын жил болголоо

Орос, Умард Солонгосын эрх баригчид 2015 оныг хоёр орны найрамдлын жил болгон тэмдэглэхээр болжээ. Энэ онд Солонгосын хойгийг чөлөөлсөн, Оросын ард түмэн нацистын Германыг ялсны 70 жилийн ой болж буйг хоёр тал өргөн тэмдэглэх юм.

 

Найрамдлын жилийн хүрээнд талууд төлөөлөгчид солилцон, бүс нутаг, байгууллагууд нь хамтран ажиллаж, хоёр орны нийслэлд соёлын арга хэмжээ зохион байгуулах юм. Оросын тал Умард Солонгосын удирдагчийг Москвад болох Ялалтын баярын арга хэмжээнд урьсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)