Энэтхэгийн Ерөнхий сайд асныг авлигын хэргээр шалгана

Энэтхэгийн Ерөнхий сайд асан М.Сингхийг “Hindalco Industries” нүүрсний компанид газар олгосонтой холбоотой авлигын хэрэгт сэжиглэн шалгахаар болжээ. Түүнийг ирэх сарын 8-нд нүүрсний салбарын магнат Кумар Мангалам Бирла болон хэд хэдэн түшмэлийн хамт шүүхэд дуудсан байна. Энэтхэгийн хууль сахиулах байгууллагынхан өмнө нь нүүрсний салбарын хэд хэдэн компанийг концессын гэрээ хуваарилах явцад авлига өгсөн хэрэгт шалгаж эхэлсэн аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)