Британид янжуурын хайрцгийг нэгэн ижил болгохыг дэмжив

Их Британийн парламентын доод танхим болох Нийтийн танхимын гишүүд тамхины сав, баглааг нэг ижил загвартай болгох саналыг дэмжжээ. Хуулийг дээд танхим болох Лордын танхимаас баталж, хууль хэрэгжиж эхэлбэл бүх үйлдвэрлэгчийн тамхины хайрцаг хүрэн өнгөтэй, тамхины хорыг сануулсан ижил зураг, бичигтэй болох юм байна. Ирландад хэдэн сарын өмнө үүнтэй адил шийдвэр гаргасан бол Австралид 2012 оноос хэрэгжсэн байна. Их Британийн Нийтийн танхимын гишүүдээс367 нь уг саналыг дэмжиж, 113 нь эсэргүүцжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • gege (103.242.47.18)

    2015-03-16

    Iim teneg ym baihuu tamin hen hedeen tamih awsanan mdgtehgvi shv de