Дэлхийн шилдэг даамчид Монголд
- 2011-10-23
- Спорт
- 0
Энэ сарын 30-нд манай оронд дэлхийн аваргын зуун буудалт даамын тэмцээн зохион байгуулагдах гэж .Энэ сарын 30-нд манай оронд дэлхийн аваргын зуун буудалт даамын тэмцээн зохион байгуулагдах гэж . Энэхүү тэмцээн нь10 гаруй орны 40 орчим тамирчин оролцох бөгөөд манай улсаас 2011 оны улсын аварга, дэд мастер Б.Билэгт, Хүүхдийн спортын IV наадмын аварга, спортын мастер М.Бямбасүрэн, дэд мастер Ц.Отгонбилэг, Б.Чойсүрэн хөвгүүдийн ангилалд өрсөлдөх бол охидын ангилалд 2011 оны өсвөр болон залуучуудын улсын аварга, спортын мастер М.Нямжаргал, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Ц.Энхцэцэг, дэд мастер А.Дашбаяр, А.Ичинхорлоо, мөн М.Шийрэвжамц, нэгдүгээр зэргийн тамирчин А.Дөлгөөн нар оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж. Дашрамд сонирхуулахад энэхүү тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ангиллаар анх удаа зохион байгуулагдаж байгаараа онцлог юм.

Сэтгэгдэл (0)