Ли Кэчян: Засаглалыг цомхотгоно
- 2015-03-16
- Дэлхий
- 0

12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар хурал өндөрлөсний дараа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа.
Дундадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд 15-нд хэлэхдээ, Дундад улсын засгийн газар энэ онд засаглалыг цомтгон, эрхийг доод шатны байгууллагад олгох ажлын эрчээ эрхбиш нэмэгдүүлж, засаг захиргааны бус хянан зөвшөөрөх эрхийг цуцлах, эрх болон үүрэг хариуцлага тооцохыг ахиулах, ажил үйлсийн явцад болон ажлын дараах хяналт удирдлагын шинэ хэв загварыг хайх гэх гурван талын ажлыг гол байранд тавих болно гэжээ.
Мөн засаглалыг цомтгож, эрхийг доод шатны байгууллагад олгох нь засгийн газар болон зах зээлийн харилцааг тодорхой болгоход ашигтай төдийгүй, зах зээлийн амьжиргааны хүчийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн хурд удаашрах дарамтыг ч зохих хэмжээгээр багасгах болно. Өнгөрсөн жил Дундад улсын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан боловч ажлын орон тоо харин нэмэгдсэн нь засаглалыг цомтгон, эрхийг доод шатны байгууллагад олгосонтой шууд холбоотой юм гэжээ.

Сэтгэгдэл (0)