Ж.Керри: Ирантай цөмийн хөтөлбөрийн тухай гэрээ байгуулах боломжтой

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Ираны эрх баригчид өөрийн цөмийн хөтөлбөрийг энхийн зорилготой гэдгийг баталсан тохиолдолд тус улстай ойрын хугацаанд цөмийн асуудлаар завсрын гэрээ байгуулах боломжтой гэдгийг өгүүлжээ. Тэрбээр Ираны цөмийн асуудлаар хийж буй зургаан талт хэлэлцээрийн ээлжит шат Швейцарийн Лозанна хотноо эхлэхийн өмнө энэ тухай Египетийн Шарм-эль-Шейхед мэдэгдсэн байна. Түүнчлэн тохиролцсон хугацааг хүлээлгүйгээр гэрээг өмнө нь хийх боломжтойг хэлсэн аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)