Махатма Гандийн хөшөөг Британийн парламентын байрны өмнө нээжээ
- 2015-03-16
- Дэлхий
- 0

Их Британийн парламентын байрны өмнө Махатма Гандийн шинэ хөшөөг босгожээ. Хөшөөг Энэтхэгийн ард түмний их удирдагч эх орноо Британийн ноёрхлоос чөлөөлөхөөр нутагтаа эргэн ирсний 100 жилийн ойг угтан байгуулсан аж. Нээлтийн арга хэм-жээнд Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон, М.Гандийн ач, улстөрч Шри Гопалкришна Ганди зэрэг хоёр орны албаныхан оролцсон байна. “Гандийн хөшөөг энэ алдартай талбайд босгосноор түүнийг манай оронд орших мөнхийн байр олгож байна” хэмээн Ерөнхий сайд Д.Кэмерон мэдэгдсэн аж.

Сэтгэгдэл (0)