Сьерра-Леоны дэд Ерөнхийлөгч АНУ-аас орогнол хүсэв

Сьерра-Леоны дэд Ерөнхийлөгч Самуэль Сам-Сумана бямба гаригт цэргийнхэн гэрийг нь бүсэлсний дараа АНУ-аас орогнол хүсчээ. Улстөрчийн бие хамгаалагч нь эбола өвчний халдвар авч нас барсны дараа түүнийг хөл хорионд оруулсныг “Ройтер” агентлагаас мэдээлж байсан. Гэхдээ түүний гэрийг цэргийнхэн бүсэлсэн нь улс төрийн шалтгаантай бололтой. Өмнө нь эрх баригч APC намын дотоод мөрдлөгийн үр дүнгээр түүнийг сөрөг хүчний хөдөлгөөн байгуулсан хэрэгт буруутгаж, гишүүнчлэлийг нь цуцалсан гэнэ. Сьерра-Леоны эрх баригчид энэ хэргийн талаар ямар нэг тайлбар өгөөгүй аж. Өмнө нь дэд Ерөнхийлөгч сайн дураараа 21 хоногийн хугацаатай хөл хорионд орж, биеийн байдал сайн хэвээр гэдгээ мэдээлж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)