Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал дуусчээ

Хятадын хууль тогтооох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өчигдөр хаалтаа хийжээ. Энэ хурлын бүрэлдэхүүн гурав дахь чуулганаа энэ сарын 5-ны өдөр нээж, 10 өдрийн хугацаанд гурван мянга гаруй депутат өнгөрсөн онд улс орны хөгжилд гарсан амжилтыг дүгнэж, энэ онд хүрэх зорилтууд, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон байна. Чуулганы явцад хурлын төлөөлөгчдөд үндсэн чиглэлийн яамдын удирдлага ажлынхаа тухай тайланг танилцуулсан аж. Хурлын сүүлийн өдөр төлөөлөгчид Засгийн газрын өнгөрсөн онд хийсэн ажлын тайлантай холбоотой тогтоол баталжээ. Чуулганы хаалтын өмнө Ардын дээд шүүх, Ардын прокурорын дээд байгууллагын ажлын тайланг гишүүд сайшаасан байна. Жилд нэг удаа хуралддаг энэхүү хууль тогтоох байгууллага нь үндсэндээ намын эрх бүхий байгууллагын шийдвэрийг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болгох бэлгэ тэмдгийн шинж чанартай гэж болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зоч (43.242.243.172)

    2015-03-16

    ху жаа нар бидэнд ямар хамаатайн оруулах мэдээлээ хянамаар юм