“Пэм” шуурга Вануату улсын иргэдийг орон гэргүй болгожээ
- 2015-03-16
- Дэлхий
- 0

Номхон далайд дэгдсэн “Пэм” нэртэй хар шуурга Вануату улсад ихээхэн хохирол учруулж, иргэдийн тэн хагасыг орон гэргүй болгосон тухай мэдээлжээ. Шуурганы үеэр салхины хурд зарим үедээ 270 км/цагт хүрч, ширүүн бороо орж байснаас үер, хөрсний нуранги зэрэг олон гамшиг нэгэн зэрэг нүүрлэсэн аж. Вануатугийн бүлэг аралд нийт 65 жижиг арал багтдаг. Тус улс нийт 267 мянган хүн амтайгаас нийслэл Порт Вилад 47 мянган хүн амьдардаг аж. “Пэм” хар шуурга Кирибати, Соломоны арлууд зэрэг Номхон далайн өмнөд хэсэгт орших олон аралд нэлээд эвдрэл сүйрэл дагуулжээ.

Сэтгэгдэл (0)