Армений Ерөнхийлөгч парламентын засаглалд шилжихийг дэмжлээ
- 2015-03-16
- Дэлхий
- 0

Ерөнхийлөгч Серж Саргсян Арменид Үндсэн хуулийн шинэчлэл хийж, тус улсыг парламентын тогтолцоонд шилжих үзэл баримтлалыг дэмжжээ. Уг баримт бичгийг 2013 оны есдүгээр сард хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, бэлтгүүлсэн байна. “Үзэл баримтлал бол томоохон хөтөлбөр бүхий баримт бичиг бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр Арменид хэтийн хөгжлийн шинэ боломж нээж өгөх юм” хэмээн Ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрбээр санал болгож буй парламентын тогтолцоо нь одоогийн засаглалын тогтолцоогоор хангаж буй гадаад болон дотоодын аюулгүй байдал хэмээх үндсэн хоёр бүрдэл хэсгийг хэрхэн гүйцэлдүүлэхийг одоогоор төсөөлөхгүй байна гэдгээ хүлээсэн аж. Гэсэн хэдий ч улс орны нь хувьд Үндсэн хуулийн шинэчлэл үнэхээр чухал тул улс төрийн хүрээнд эвлэлдэн нэгдэж, хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Сэтгэгдэл (1)
commentchin (202.179.11.202)
parlament zuv metgeltseenii talbar