Байтын эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ

Ираны нийслэл Тегеран хотноо байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд цэц сорьж буй Монголын баг тамирчдаас Б.Урантунгалаг, Ч.Оюунсүрэн, Ч.Мөнхцэцэг нарИраны нийслэл Тегеран хотноо байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд цэц сорьж буй Монголын баг тамирчдаас Б.Урантунгалаг, Ч.Оюунсүрэн, Ч.Мөнхцэцэг нар эмэгтэйчүүдийн багийн харваанд мөнгөн медаль хүртлээ. Байтын эмэгтэйчүүд эхний тойрогт хийлж, улмаар Иран болон Хятадын багийг ялснаар финалд шалгарчээ. Харамсалтай нь, шийдвэрлэх харваанд Японы багт ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин Ж.Гантөгс, Г.Ган-Эрдэнэ, Ц.Одбаяр нар эрэгтэйчүүдийн багийн харваанд өрсөлдөж, Бангладешийн багийг ялсан ч дараагийн харваанд Малайзын багт ялагдсан юм.
Азийн 22 орны 171 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээний ганцаарчилсан төрөлд олимпийн эрх олгох бөгөөд өнөөдөр манай тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан харваанд цэц сорино.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)