Ж.Керри: АНУ Б.Асадтай хэлэлцээр хийж таарна

АНУ-ын эрх баригчид Сирийн Ерөнхийлөгч Б. Асадтай хэлэлцээр хийхээс өөр аргагүй болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри “CBS” агентлагт ярилцлага өгөх үедээ мэдэгджээ. Энэ үедээ тэрбээ р“Б.Асадын дэглэм бол хууль бус учраас зайгаа тавих ёстой” гэсэн уламжлалт мэдэгдлээсээ зайлсхийсэн нь тус бүс нутагт“Исламын улс” хэмээх аюул бий болсноос Вашингтоны байр суурь зөөлөрсөн” хэмээн тус агентлагаас дүгнэсэн байна. “Эцэст нь бид Б.Асадтай хэлэлцээр хийж таарна. Бид Сирийн сөргөлдөгч талуудын хэлэлцээрийн хүрээнд үүнийг хийхийг хүсч байсан” хэмээн Ж.Керри энэ тухай хэлжээ. Үүнээс гадна тэрбээр Сирийн удирдлагыг албадан энэ алхмыг хийхэд хүргэнэ гэдгийг өгүүлж, үүний тулд олон төрлийн арга хэрэгсэл ашиглан дарамт шахалтаа нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдсэн байна. Сирид 2011 онд олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эцэстээ Б.Асадын дэглэмийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хоорондох иргэний дайн болон өргөжсөн. Энэ дайны уршгаар тус улсын хэдэн сая иргэн орон гэрээсээ дүрвэж, 200 мянга гаруй хүн амь насаа алдсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (183.81.171.135)

    2015-03-17

    Хэлэцээр, хэлэлцээгээ ялгаж чаддаггүй сурвалжлагч юмаа, хөөрхий!!!