Хэргээ санаандгүй хүлээсэн тэрбумтан цаазын ял сонсоно

Лос-Анжелесын прокурорууд тэрбумтан Роберт Дарстыг туслахынхаа амийг санаатайгаар хөнөөсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэжээ. Түүний гэм буруутайг нь тогтоовол ялын дээд хэмжээ авах магадлалтай аж. Үүний өмнө тус улсын “НВО” сувгаар гарсан баримтат кинонд тэрбээр гурван хүн амь хөнөөснөө санаандгүй хүлээжээ. “За ингээд боллоо. Чамайг барьчихлаа. Би юу хийчих вэ дээ. Би тэднийг бүгдийг нь хөнөөсөн” хэмээн тэрбээр ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн бичлэгийг найруулагч кинондоо оруулжээ. Тэрбумтантай тааруухан харилцаатай байсан анхны эхнэр нь 1980 онд сураггүй алга болсны дараа түүнийг уг хэрэгт сэжиглэж, хэвлэлийнхэн анхааралдаа авсан аж. Үүний дараа түүнийг хэд хэдэн хүний амь насыг хороосон хэрэгт холбогдуулан саатуулж байжээ. Роберт Дарстын туслах амь насаа алдсан хэрэгт түүнийг шалгахад баримт нотолгоо олдоогүйгээс сулласан гэнэ. Үүний дараа Роберт Дарст 2002 онд хөршийгөө буудан хороож, цогцсыг нь мөчилсөн байна. Гэвч сайн өмгөөлөгчдийн хүчинд энэ үйлдлээ аргагүй хамгаалалт байсан хэмээн нотолж, таван жил хоригдох ял авсан юм. Тэрбээр Манхэттэнд оффисын хэд хэдэн барилгатайгаас гадна шинээр барьсан Дэлхийн худалдааны төвийн нэг барилгын арван хувийг эзэмшдэг. Одоо 71 настай Роберт Дарст үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллаж, 4.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)