Буддагийн дүрийг сурталчилгаандаа ашиглаад хоригджээ
- 2015-03-18
- Дэлхий
- 0
Мьянмарын нийслэл Рангун хотноо тус улсын хоёр, Шинэ Зеландын нэг иргэнийг бурхны шашинтнуудын сүсэг бишрэлийг гутаан доромжилсон хэргээр шүүж, хоёр жил хорих ял оноожээ. Тэдгээр гурван хүн өнгөрсөн арванхоёрдугаар сард Будда багшийн дүрийг баарныхаа сурталчилгаанд ашигласан гэм буруугаа хүлээж, уучлал гуйсан байна. Хэрэгтнүүд Сидхартха Гаутамаг чихэвчтэй хөгжим сонсч байгаа зурагт хуудыг интернэтэд байршуулсан аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)