Э.Мөнх-Очир Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч боллоо

Кувейтэд болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Азийн буудлагын холбооны ерөнхий чуулган болж өнгөрлөө.Кувейтэд болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Азийн буудлагын холбооны ерөнхий чуулган болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулганаар холбооны бүтэц бүрэлдэхүүнийг авч хэлэлцлээ. Манай улсаас  буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир энэхүү хуралд оролцсон бөгөөд Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна. Тэрбээр  46 санал авч ялалт байгуулан нэр хүндтэй албыг хашихаар болжээ.

Олимпийн төрлийн спортын Азийн удирдах албан тушаалд ийнхүү бас нэгэн монгол томилогдлоо. Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбоолны ерөнхийлөгч Б.Ганболд Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний албыг тус тус хашдаг билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)