Садар самуун зураг үзсэн шүүгчдийг халав

Их Британид ажлын байрандаа порно сайтуудад орж байсан гурван шүүгчийг ажлаас нь халжээ. Шүүгч нарын сахилга батыг хянадаг хэлтсээс (JCIO) мэдээлснийг үзэхэд тэдгээр веб сайтад ямар нэг хууль бус мэдээлэл байгаагүй гэнэ. Гэсэн хэдий ч Хууль зүйн сайд Крис Грэйлинг болон Англи, Уэльсийн тэргүүн шүүгч, лорд Томас шүүгч нарын үйлдэл нь шүүхийн системд өндөр алба хашиж буй хүний хувьд хөдөлмөрийн ёс зүйг ноцтой зөрчсөн хэрэг хэмээн дүгнэсэн байна. Үүнээс гадна өөр нэг шүүгч энэхүү мөрдлөг эхлэхээс өмнө сайн дураараа албан тушаалаа өгсөн аж. Шүүгчид ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй боловч тэдний гаргасан гол алдаа нь садар самууныг сурталчилсан сайтад орохдоо татвар төлөгчдийн мөнгөөр авсан ажлын компьютер, шүүгчийн бүртгэлээ ашигласанд оршжээ. Харин тэд энэ зорилгодоо гэрийнхээ компьютерийг ашигласан бол халах үндэслэл байгаагүйг “Би-Би-Си” агентлагийн мэдээлэлд өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 88 (103.26.195.166)

    2015-03-20

    Manai shuugch nertei avilgachid bugd haladanaa