Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр

 

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнуудад тэмдэглэх тухай зөвлөмж гаргажээ. Тэгвэл манай улсад "Аз жаргалын зам" ТББ-аас энэ оноос эхлэн тус өдрийг тэмдэглэж нэг өдөр ч болтугай сэтгэл хангалуун аз жаргалтай өнгөрүүлье хэмээн уриалж байгаа юм байна.

 

Тэд Монголынхоо ард түмэнд хандан энэ өдрөөр нэгдүгээрт дуут дохио ашиглалгүй нэг нэгнийгээ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцъё, хоёрт хогоо хогийн саванд нь хийж хотоо хайрлан тэмдэглэе, гуравт бүх хүн гэр бүлтэйгээ нэгэн орой хамтдаа оройн зоог барьж аз жаргалтай инээмсэглэж өнгөрүүлье хэмээн уриалсан юм. Манай сайтын хамт олны зүгээс  ч гэсэн энэ өдрийг аль чадах чинээгээрээ бие биенээ хүндлэн, нэг нэгэндээ урам хайрлаж, бусдад аз жаргал баяр баяслыг бэлэглэж, өөрөө ч аз жаргалтай өнгөрүүлээрэй хэмээн хүсэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)