Шведийн ресторанд зэвсэгтэй этгээдүүд халдав
- 2015-03-20
- Дэлхий
- 0

Шведийн Гетеборг хот дахь бааранд орон нутгийн цагаар 22:23 минутад АК буугаар зэвсэглэсэн этгээдүүд гал нээснээс хоёр хүн амь насаа алдаж, найман хүн шархаджээ. Шархадсан зарим хүний биеийн байдал хүнд байгаа тул амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэх магадлалтай байгаа аж. Цагдаагийн байгууллагынхан энэ хэргийг гэмт хэргийн бүлэглэлийнхэн үйлдсэн гэх таамаглал дэвшүүлсэн байна. Үүний өмнө лхагва гаригт Данийн Копегаген хотноо “Fields” худалдааны төвд буудалцаан болж, гурван хүн шархаджээ. Хууль сахиулах байгууллагынхан уг хэрэгтэй холбоотойгоор гурван хүнийг саатуулсан байна.

Сэтгэгдэл (0)