Э.Снуоден эх орондоо эргэн очих боломж олж харсангүй
- 2015-03-20
- Дэлхий
- 0

Америкийн тусгай албаны ажилтан Э.Сноуден ойрын үед эх орондоо эргэн очих боломжгүй байгааг хэлжээ. Тэрбээр “Би гэртээ харьж, шударга шүүхээр хэргээ шалгуулахыг хүсч байгаа ч Америкийн одоогийн хууль тогтоомж тийм шударга шүүх хурал явуулах боломжийг үгүйсгэж байна” хэмээн Германы Ханновер хотноо болж буй “CeBIT” технологийн үзэсгэлэн худалдааны үеэр мэдэгдсэн аж. Э.Сноуден шүүх хурал болсон тохиолдолд хаалттай горимд болж, шударга шүүхийн зарчим хэрэгжих боломжгүй болно гэдгийг өгүүлсэн байна. Өмнө нь түүний өмгөөлөгчид Америкийн хууль сахиулах байгууллагынхантай хэлцэл хийж, Э.Сноуденыг эх оронд нь буцах боломжтой болгохын тулд ажиллаж байгаа тухай мэдээлэл түгсэн юм. АНУ-ын эрх баригчдын хувьд энэ арга зам хамгийн тохиромжтой байх болно гэдгийг Э.Сноуден хэлж байсан боловч хэлэлцээр хийж буй эсэх талаар хариулахаас татгалзсан аж.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
(122.201.22.211)
ene urvagchiig hen huleej avah ve dee ? urvagch nar ingej l duusdag yum
(122.201.22.211)
ene urvagchiig hen huleej avah ve dee...urvagch nar ingej l duusdag yum..