Тунист алан хядагчид жуулчдад халдлаа
- 2015-03-20
- Дэлхий
- 0

Тунист цэргийн албан хаагчдын хувцас өмсч, зэвсэглэсэн гурван алан хядагч тус улсын парламентын байр руу халджээ. Дайралт амжилтгүй болмогц тэд зэргэлдээ орших музейн байр луу орж, тэнд байсан гадны жуулчдыг барьцаалан, 20 хүний амийг хөнөөсөн байна. Цагдаа нар барьцаанд байсан иргэдийг чөлөөлөхөөр дайрснаар тэдний хоёр нь алагдсанаас гадна нутгийн нэг иргэн, цагдаагийн ажилтан алагдсан аж. Алан хядагчид эхлээд машинтай ирж, парламентын байр руу автомат буугаар гал нээжээ. Үүнээс болж парламентын хуралдааныг зогсооход хүрсэн боловч хамгаалалтын албаныхан дайралтыг няцааж чадсан байна. Хэрэг гарсан лхагва гаригийн орой Тунисийн хэдэн мянган иргэн “Тунис эх чөлөөтэй улс, алан хядагчид зайлцгаа” гэсэн уриан дор жагсчээ. Тунист үйл ажиллагаа явуулдаг хамгийн хүчирхэг алан хядагч бүлэг болох“Ансар аль Шариа”-г энэ хэрэгт холбоотой хэмэээн сэжиглэж байна. Уг бүлэглэл 2012 онд Ливи дэх АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенсийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан гэж үздэг. Тунисийн Бардо музей ньXIII зуунд баригдсан эртний түүхтэй ордонд байрладаг. Музей нь ромын олон тооны мозаик хээгээрээ алдартай юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)