Б.Обама: Ираны хийсэн буулт хангалтгүй байлаа
- 2015-03-23
- Дэлхий
- 0

Ерөнхийлөгч Б.Обама Ираны талын хийсэн буулт цөмийн хөтөлбөрийн талаар гэрээ байгуулахад хангалтгүй байсныг мэдэгджээ. Тэрбээр АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Герман зэрэг зургаан талт зуучлагчийн оролцоотойгоор нэмж тодорхой хэмжээний ажил гүйцэтгэх шаардлагатайг өгүүлсэн байна. Харин Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хийж буй яриа хэлэлцээрт нэлээд ахиц гарсан боловч санал зөрөлдөөнтэй асуудлууд байгааг өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн юм. Яриа хэлэлцээр энэ долоо хоногт үргэлжилж, энэ сарын 31-ний өдөр гэхэд Иран улстай байгуулах гэрээний үндсэн зүйл, заалтуудыг тодорхойлох ёстой. Барууны орнууд Иранд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хөтөлбөрөөр халхавчлан цөмийн зэвсэг бүтээж байна хэмээн харддаг бол Тегераны эрх баригчид үүнийг үгүйсгэдэг. АНУ, Европын холбооны эрх баригчид 2012 онд Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсан нь тус улсын эдийн засагт ноцтой хохирол учруулсан юм.

Сэтгэгдэл (0)