АНУ-ыг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутгав
- 2015-03-23
- Дэлхий
- 0

Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа АНУ-ын Тагнуулын төв газрыг(ТТГ) тус улсад тогтворгүй байдал үүсгэхийн тулд хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж буйд буруутгажээ. Эквадорт сүүлийн үед сөрөг хүчнийхэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, энэ үеэр олон тооны мөргөлдөөн болсны дараа тус улсын Төрийн тэргүүн уг мэдэгдлээ хийж, сөрөг хүчнийхнийг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг уриалсан байна. Рафаэль Корреа ТТГ-ынхан сөрөг хүчнийхний дунд орж, эсэргүүцлийн ажиллагааг өдөөн, эмх замбараагүй байдал бий болгохыг зорьсон хэмээн дүгнэсэн аж. Түүнчлэн улс төрийн хэт барууны байр суурьтай хүчнүүд үүнд буруутай хэмээн тэрбээр үзжээ. Эквадорт 2010 онд цагдаа нар эсэргүүцлийн тэмцэлд зохион байгуулж, Ерөнхийлөгч Рафаэль Корреаг эмнэлэгт байх үед нь бүслэн хааснаас тэрбээр 10 цагийн турш барилгаас гарч чадаагүй. Ерөнхийлөгчид үнэнч цэргийнхэн маргааш өдөр нь ирж, нийслэл хотыг хяналтдаа авсны дараа Төрийн тэргүүн эмнэлгээс гарч, үүрэгт ажилдаа орох боломжтой болсон байна.
Д.Болд

Сэтгэгдэл (5)
(107.77.92.123)
Цаанаасаа ийм байхыг Америкийн эрх ашиг шаардддаг. Тийм байж л Америк хүмүүс баян амьдарч байна. Америк эрх ашиг, Америк иргэдийн эрх ашиг чухал болохоос бусад орон сүйрнэ үү сэхнэ үү.огт хамаагүй
(122.201.24.234)
хаана дайн самуун будлиан болно,тэнд америк холбоотой байх юм аа.жинхэнэ улс орнуудыг бутаргагч хорлон сүйтгэгчид
mnl (122.254.115.21)
ekvador ch iran livi geed zunduu ulsuudiig busniulsan daa.hen ni erunhiilugch hiine amerikt yamar hamaa bna aa.getel odoo unchin uruusun huuhduud ehneree nuhruu aldsan ger buluud hool undgui aidas dund.
(112.72.13.218)
АМЕРИК БОЛ ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ ХОРЛОН СҮЙТГЭГЧИД ЯАСАН ХАНАДАГГҮЙ ХОГНУУД ВЭ? ЯАСАН Ч ОЛОН УЛС, АРД ТҮМНИЙГ ХОРЛОВ АМЕРИКИЙГ ШҮТЭН ДАГАСАН ЯМАР ОРОНД АРДУУД НЬ САЙХАН АМЬДАРЧ БАЙНА ВЭ? ЕРӨӨСӨӨ ТАМ ГЭСЭН ҮГДЭЭ
(112.72.13.218)
АМЕРИК БОЛ ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ ХОРЛОН СҮЙТГЭГЧИД ЯАСАН ХАНАДАГГҮЙ ХОГНУУД ВЭ? ЯАСАН Ч ОЛОН УЛС, АРД ТҮМНИЙГ ХОРЛОВ АМЕРИКИЙГ ШҮТЭН ДАГАСАН ЯМАР ОРОНД АРДУУД НЬ САЙХАН АМЬДАРЧ БАЙНА ВЭ? ЕРӨӨСӨӨ ТАМ ГЭСЭН ҮГДЭЭ