Тархины цус харвалтыг урьдчилан таамаглах “Samsung” төхөөрөмж

Өмнөд Солонгосын “Samsung” компанийн инженерүүд гар утасны хөгжлийг тодорхойлох, хүний амьдралыг хөнгөвчлөх зорилгоор олон шинэ дэвшил гаргадаг. “Apple”-ийн компанийн гол өрсөлдөгч “Samsung”-ийн зохион бүтээгчдийн хамгийн сүүлийн үеийн хөгжлийн нэг бол тархины цус харвалтыг урьдчилан тодорхойлох зөөврийн сканер юм. Шинэ төхөөрөмжийг өвчнийг эрт илрүүлэн мэдрэгч алгоритм(EDSAP) хэмээн нэрлэсэн байна. Энэхүү төхөөрөмжийн тусламжтай тархины импульсийг уншиж, тусгай нэмэлт мэдээллийг ухаалаг гар утас болон таблетад шилжүүлэн боловсруулах аж. Улмаар учир болзошгүй тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Туршилтаар тархины төхөөрөмжийн шинжилгээ хийхэд60 секунд шаардлагатай байжээ. Уг төслийн удирдагч Ши Хонг Лим сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ“Бид мэдрэлийн эмч нараас тархины цус харвалтыг урьдчилан мэдэх боломжтой вэ гэж асуусан юм. Харин эмч нар нааштай хариулт өгөөгүй ч бид хүн төрөлхтнийг аврах зорилгоор энэ төслийг санаачилж хэрэгжүүллээ. Удахгүй хүний хэрэглээнд шилжүүлнэ” гэсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)