Б.Немцов Оросын эсрэг хориг арга хэмжээ боловсруулахад тусалжээ

Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Б.Немцовын аллагатай холбоотой өөрийн хувилбарыг Германы “Frankfurter Allgemeine” (FAS) сонин сэтгүүлч дэвшүүлжээ. Улстөрч Америкийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байсан нь түүнийг хөнөөх шалтгаан байх магадлалтайг тусгай албанд ажилладаг сонины эх сурвалж өгүүлсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Крымыг ОХУ-ын бүхэлдэхүүнд нэгтгэсний дараа АНУ-аас хориг арга хэмжээ авахаар бэлтгэх явцад Б.Немцов жагсаалтад оруулах улстөрч, бизнесмэнүүдийн нэр, бусад мэдээллийг дамжуулдаг байж. Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Владимир Милов энэ хувилбарыг үнэнд хамгийн ойр хэмээн үзэж, эрх баригчид хориг арга хэмжээ тус улсын санхүүгийн салбарт ийм хүнд тусна гэж бодоогүйг өгүүлсэн аж. “Ийм хатуу хориг арга хэмжээ авсанд Б.Немцов буруутай гэж тэд үзсэн” хэмээн В.Милов мэдэгджээ. Үүнээс гадна Б.Немцов АНУ-ын эрх баригчдаас 2012 баталсан “Магнитскийн жагсаалт” хэмээх баримт бичиг бэлтгэхэд тусалсан гэнэ. Тэрбээр 2014 онд Америкийн Сенатын гишүүн Ж.Маккейн, Р.Жонсон нартай уулзаж, В.Путинтэй ойр дотно Оросын 13 хүний жагсаалт өгч, хориг арга хэмжээ авах өргөтгөсөн жагсаалтад оруулахыг хүсчээ. Б.Немцовын үйл ажиллагааг Америкийн тэр-бумтан Ж.Сорос санхүүжүүлдэг байсныг “Frank-furter Allgemeine”-д өгүүлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (178.152.2.253)

    2015-03-25

    хохь нь эх орноо худалдаж идвэл ингэдэг юм муусаин евреи нар *****

  • иргэн (122.201.24.234)

    2015-03-24

    АНУ аль нэг орны сөрөг хүчнийг барьж авахдаа тэдний дотор хэн эрх мэдэлд дуртай, хэн мөнгө, өнгөнд шуналтай, хэн урваж шарваж чадахыг, бас хэн ямар үндэс угсаатайг хүртэл нарийн судлах юм даа. Немцовыг энэ л шалгуураар сонгож, урвуулж чадсан байна. Мөнгөө зүгээр нэг өгчихдөггүй бас хатуу нэхэлтэй бололтой.

  • зочин (122.201.24.234)

    2015-03-24

    Эх орондоо ийм хүнд үед гадныхантай нийлж, хориг боловсруулж суудаг УРВАГЧ байж дээ. Ард түмнийхээ эрх ашгийг албан тушаал, алт мөнгөөр арилждаг хүмүүс ганцхан оросод ч биш байхаа.

  • Өө, муу (202.126.91.159)

    2015-03-24

    Урвагч үхсэн нь сайн болжээ, Энэ нь алсуураа Монголд ч нөлөөтэй байсан юм. Одоо монголд байгаа үй олон урвагчид л аймаар байна

  • (43.242.243.104)

    2015-03-24

    урвагч.. манай төрд байгаа луйварчидтай адил урвагч байж....

  • kkk (150.129.140.12)

    2015-03-24

    buzartai muu ***** ve eh orniihoo esreg. shiitgel n zov bna