П.Порошенко: Мужийн захирагчид “халаасны” армигүй болно

Украины Ерөнхийлөгч П.Порошенко тус улс дахь мужийн захирагч нарт цэрэгжсэн хувийн байгууллагатай байхыг нь хориглоно гэдгээ армийн удирдлагатай уулзах үеэрээ мэдэгджээ. 
 

Тэрбээр орон нутгийн хамгаалалтыг цэргийн босоо удирд лагын тогтолцоонд оруулахаа ам лаж, мужийн удирдлагууд “халаасны зэвсэгт хүчин”-гүй болно гэдгийг хэлжээ. Өнгөрсөн даваа гаригаас мягмарт шилжих шөнө Киев хотноо И.Коломойскийн санхүүжүүлдэг “Днепр-1” батальоны цэргүүд автомат буугаар зэвсэглэн газрын тос, хийн олборлолт эрхэлдэг “Укрнафта” компанийн байрыг бүслэн хаасан юм. Үүний дараа Днепетровск мужийн захирагч И.Коломойский тус байранд чөлөөтэй нэвтэрч байсныг Украины хэвлэлүүдэд мэдээлжээ. Үүний дараа Ерөнхийлөгч П.Порошенко дээрх мэдэгдлийг хийхэд хүрч, Дотоод хэргийн сайд Арсен Аваков зэвсэглэсэн этгээдүүдийг нэг хоногийн дотор зэвсгээ хураалгахыг шаардсан. Харин Днепетровск мужийн захирагчийн орлогч Геннадий Корбан Киев дэх удирдлагыг Украины зүүн хэсэгт явуулж буй байлдааны ажиллагааны тухай худал мэдээлэл тарааж байгаад буруутгаж, тус мужийн удирдлагууд армийн бодит хохирол, нөхцөл байдлын тухай үнэн бодит мэдээлэл байгааг мэдэгджээ. И.Коломойский баасан гаригт мөн “Укртранснафты” хэмээх газрын тосны хоолойн тээвэр эрхэлдэг Украины томоохон хувьцаат компанийн байрыг эзэлж, өөрийн шууд хяналтыг сэргээхийг оролдсон. 
 

Гэвч тус компанийн хувьцааны 50 хувь дээр нэмэх нь нэг хувьцааг Украины төр эзэмшдэг тул П.Порошенко эрх мэдлээрээ далайлгаж, П.Порошенко ухрахад хүрсэн аж. Үүний дараа И.Коломойский Донбасс дахь фронтын шугамд байрлаж байсан сайн дурын батальонуудынхаа цэргүүдийг дуудаж Киевт ав- чирчээ. Ийнхүү Украинд гарын тавын хуруунд багтах цөөн хэдэн олигархи гадны бизнес, улс төрийн бүлэглэлүүдтэй хамтран төрийн мэдэлд үлдсэн томоохон өмч хөрөнгө болон эрх мэдлийн төлөө улайран тэмцэж, улс орноо хуваан бутаргах ажилд ханцуй шамлан зүтгэж байна.
 

Д.МӨНХБОЛД
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (150.129.143.77)

    2015-03-25

    Порошенко гэж нэг хэцүүдсэн поошиг бнаа

  • (103.26.193.82)

    2015-03-25

    зөв сайн дэмжиж улсыг нь бутраах хэрэгтэй бусад улсууд манайд ч гэсэн олигархи, популистуудыг дарж авах сайхан боломж украйн шиг болох гээ юу гэхэд л бүгд дуугүй болдог болно

  • (112.72.13.38)

    2015-03-25

    Сайхаан сайхан Америк агаадаа баярлалаа баярлалаа баярлалаа олигархиудыг нь улам сайн дэмжээд хуульгүй гуульгүй улс болгоорой

  • (112.72.13.38)

    2015-03-25

    Сайхаан сайхан Америк агаадаа баярлалаа баярлалаа баярлалаа олигархиудыг нь улам сайн дэмжээд хуульгүй гуульгүй улс болгоорой