А.Ципрас Германаас дайны нөхөн төлбөр нэхэхээс татгалзав

Грек улс цаашид дайнд учирсан хохирлын нөхөн төлбөрийг Германаас нэхэхгүй гэдгийг Ерөнхий сайд А.Ципрас Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ. Тэрбээр “Ямар нэг материаллаг нөхөн төлбөрийн тухай асуудал байхгүй” гэсэн байна. Өмнө тэрбээр Германы канцлер А.Меркельтэй Берлин хотноо уулзсан юм. Грекийн Ерөнхий сайд нөхөн төлбөрийн тухай асуудал нь Европ тивийн хэмжээнд санхүүгийн хямралаас гарахыг оролдож буй нөхцөл байдалтай авцалдахгүй гэдгийг өгүүлжээ. Үүнээс гадна өнөөгийн Герман орон нь олон хүний цус урсгасан “Гуравдугаар рейхийн” үеийнхтэй нийтлэг зүйл байхгүйг хэлсэн аж. Мөн Германы канцлер Гректэй итгэлцэлд түшиглэн харилцааг хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. А.Меркель Грект дэмжлэг үзүүлэхийн тулд хөгжлийн банк байгуулах тухай санааг эсэргүүцэхгүй гэсэн ч ямар нэг тодорхой амлалт өгөөгүй аж. Грект цаашид санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэрийг еврогийн бүсийн хүрээнд гаргахаа Германы канцлер мэдэгджээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)