Энэтхэгийн онгоц далайд осолдов
- 2015-03-26
- Дэлхий
- 0

Энэтхэгийн тэнгисийн цэргийн тагнуулын онгоц далайн эрэг орчим унаж осолджээ. “Дорриер До 228” загварын онгоц шөнийн нислэг үйлдэж байх үедээ Гоа дахь диспетчертэй холбоо тасарсан байна. Эрлийн багийнхан онгоцны хэлтэрхийг тэнгисийн уснаас илрүүлж, загасчид гурван нисгэгчийн нэгийг аварсан аж. “Дорриер До228” нь Германд 1981-1998 онд үйлдвэрлэж байсан хоёр мотортой, сэнсэн хөдөлгүүртэй онгоц юм. Уг онгоцыг олон оронд орон нутгийн иргэний агаарын тээврийн шугам, цэргийн нисэх хүчинд ашигладаг байна.

Сэтгэгдэл (1)
mgl (202.179.20.107)
yamarch hamaagui zurag tavidag n yu we?! teneguud..