Бурхныг хараалаа хэмээн цаазын ял оногдуулжээ
- 2015-04-03
- Дэлхий
- 0
Дэлхийн улс, орнууд нийт 2466 иргэнд цаазаар авах ял оногдуулсан нь 2013 онтой харьцуулахад өсчээ. Гэвч 20 жилийн өмнө буюу 1995 онд “Эмнести Интернэшнл”-ийн бүртгэснээр 42 улс цаазаар авах ялыг гүйцэтгэж байсан бол 2014 онд дэлхийн 22 улс хамгийн багадаа 607 гүйцэтгэл явуулсан нь 2013 онд 778 байсантай харьцуулахад 20 хувиар буурч, ерөнхийдөө дэлхийн улс, орнууд цаазаар авах ялыг халах чиглэл баримталж байгааг харууллаа. “Гэмт хэргийн асуудлыг шийдэх зэвсэг хэмээн цаазаар авах ялыг хэрэглэж байгаа засгийн газрууд өөрсдийгөө төөрөгдүүлж байна.
Цаазлахаар айлгах нь бусдад ял шийтгэлээс илүүтэй гэмт хэргийг зогсоох үр нөлөөтэй гэсэн нотолгоо байхгүй юм. байдалд заналхийлэхийн эсрэг авч буй энэхүү бүтэлгүй оролдлого нь үр нөлөөгөө өгсөнгүй. Цаазаар авах ял гүйцэтгэж байгаа цөөн хэдэн улс хүний амьд явах эрхийг зөрчихөө үргэлжлүүлэх эсвэл туйлын хэрцгий, хүнлэг бус шийтгэлээс татгалзаж байгаа дийлэнх улс оронтой нэгдэх эсэхээ шийдэх хэрэгтэй” хэмээн “Эмнести Интернэйшнл”-ийн Ерөн-хий нарийн бичгийн дарга Салил Шетти өгүүлжээ. 2014 онд ялын гүйцэтгэлээр тэргүүлж байгаа таван улс болох Иран 289, Саудын Араб 90, Ирак 61, АНУ 35 цаазаар авах ял гүйцэтгэжээ. Жил бүр олон мянган хүнд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэдэг Хятад улсад энэ ял нууцад хамаардаг тул бодит тоон мэдээг тодорхойлох боломжгүй юм байна. Хятад, Пакистан, Иран, Ирак иргэдийг “терроризм”-ийн хэрэгт буруутган цаазалсан бол Умард Солонгос, Иран, Саудын Араб нь цаазаар авах ялыг улс төрийн тэрс үзэлтнийг дарах хэрэгсэл болгож иржээ. Хятадын эрх баригчид цаазаар авах ялыг Шинжаан Уйгарын өөртөө засах мужид гарсан үймээн самууны эсрэг“Хатуу цохилт” кампанит ажлын залхаан цээрлүүлэх хэрэгсэл болгожээ.
Йордын улс найман жил маротари зарласан байснаа арванхоёрдугаар сард цуцалж, Засгийн газар нь11 хүнийг цаазалсныгаа хүчирхийллийн гэмт хэргийн огцом өсөлтийг намжаахын тулд хийсэн хэмээн зөвтгөжээ. Харин Индонезийн Засгийн газар мансууруулах бодис наймаалагчдыг цаазлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв. “Эмнести Интернэйшнл” олон улсын байгууллага цаазаар авах ялын талаарх дэлхийн тоо баримтдаа2014 онд улс орнууд дотоодын тогтворгүй байдал, гэмт хэрэг, терроризмтэй холбоотой улс орны аюулгүй байдалд халдаж буй заналхийллийг зогсоохын тулд цаазаар авах ял хэрэглэх нь нэмэгдэж байгааг онцоллоо. Олон улс орон улстөрийн гэмт хэргээр тэрс үзэлтнүүдэд цаазаар авах ял оногдуулсаар байна.
Хүн амины бус ч цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэрэгт дээрэм, мансууруулах бодистой холбоотой болон эдийн засгийн гэмт хэргүүд багтаж байна. Мөн гэр бүлээс гадуур завхайрсан, бурхныг хараасан, хараал жатга хийсэн хэрэгт ч хамаарахгүй тохиолдолд цаазаар авах ял оноожээ. Цаазаар авах ялаас зарим улс татгалзаж байхад зарим нь сэргээх болжээ. Энэ талаарх мэдээллийг хүргэе.
Америк
АНУ нь тус бүс нутагт цаазаар авах ялыг хэрэглэж байгаа цорын ганц улс хэвээр бөгөөд 2014 онд долоон улс цаазаар авах35 ял гүйцэтгэж, Техас, Миссури, Флорида, Оклахама мужид нийт гүйцэтгэлийн 89 хувийг хэрэгжүүлжээ. Вашингтон муж улс хоёрдугаар сард цаазаар авах ялын гүйцэтгэлд маротари зарласан ба 2013 онд 95 хүнд энэ ялыг оногдуулсан бол 2014 онд 77 болж, сүүлийн жилүүдэд цаазаар авах ялыг хэрэглэхээ багасгажээ.
Ази номхон далайн бүс нутаг
Энэ бүс нутаг нь 2014 онд есөн улс 32 цаазаар авах ял гүйцэтгэснийг бүртгэсэн ба үүнд Хятад, Умард Солонгос улсад гүйцэтгэсэн цаазаар авах ялыг баталгаажуулах боломжгүй байсан тул тоон мэдээг оруулаагүй юм. Пакистан энгийн иргэдийг цаазлах асуудлаар маротари зарласнаа цуцалжээ. Индонез улс2015 онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт цаазаар авах ял гүйцэтгэхээ мэдэгдсэн байна. Номхон далайн орнууд үндсэндээ цаазаар авах ялгүй бүс нутаг ч Папуан, Шинэ Гвиней ба Кирибати улсын Засгийн газар цаазаар авах ялыг сэргээх хандлага ажиглагджээ.
Африк Сахараас урагш бүс нутаг
2014 онд Экваторын Гвиней, Сомали, Судан гурван улс цаазаар авах 46 ял гүйцэтгэсэн нь өмнөх оныхоос 28 хувиар буурчээ. Мадагаскарын Үндэсний Ассамблей арванхоёрдугаар сарын 10-нд Цаазаар авах ялыг халах тухай хууль баталж, эерэг алхам авч хэрэгжүүлсэн байна. Нигери улс 2014 онд 659 цаазаар аюах ял оногдуулсан нь өмнөх жилийнхээс 141-ээр өсчээ. Боко Харам бүлэглэлтэй мөргөлдсөн зэвсэгт мөргөлдөөний үеэр бослого үймээн гаргасан хэргээр цэргийн шүүхээс 70 орчим цэрэгт цаазын ял оногдуулжээ.
Европ ба Төв Ази
Беларусь нь 24 сар гүйцэтгэл явуулалгүй завсарласан ч өнгөрсөн онд гурван хүнийг цаазалж тус бүс нутагтаа гүйцэтгэл явуулсаар байгаа цор ганц улс хэвээр үлдэв. Гүйцэтгэлийг нууцалж гэр бүл, өмгөөлөгч нарт хожим нь мэдэгджээ.
Ойрхи Дорнод ба Хойд Африк
2014 онд цаазаар авах ялын гүйцэтгэл найман оронд бүртгэгдсэн ба тус бүс нутгийн дийлэнх буюу 16 улс цаазаар авах ял оногдуулжээ. Иран, Ирак, Саудын Араб нь тус тус бүс нутгийн гүйцэтгэлийн 90 хувийг, дэлхийн гүйцэтгэлийн 72 хувийг хэрэгжүүлсэн байна. Ираны эрх баригчид 289 гүйцэтгэл явуулсныг хүлээн зөвшөөрч байгаа ч бусад баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар үүнээс гадна 454 хүнийг цаазалсан байна. Египет улс 2014 онд 509 цаазаар авах ял оногдуулсан нь өмнөх жилтэй харьцуулахад400 гаруйгаар нэмэгджээ. Тус улс шударга бус шүүх ажиллагааны улмаар дөрөвдүгээр сард37, зургадугаар сард183 хүнд цаазаар авах ял оногдуулсан юм.
Б.Төрбат

Сэтгэгдэл (0)