“Сэвол”-ийн хохирогсдын гэр бүлд нөхөн төлбөр олгоно

Өмнөд Солонгосын Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Сэвол” гатлага хөлөг онгоцны осолд амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд олгох нөхөн олговрын хэмжээг зарлажээ. Хохирогчийн гэр бүлийнхэнд 380 мянган ам.доллар олгох гэнэ. Харин сурагчидтайгаа хамт үлдэж усан живсэн багш нарын гэр бүлийнхэн арай илүү нөхөн төлбөр авах аж. Зарим хохирогчийн гэр бүлийнхэн мөрдөн шалгах ажлыг дуусгаж, ослын шалтгааныг тодруулах нь тэдний хувьд хамгийн чухал гэдгийг өгүүлдэг байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд нийт 476 зорчигчтой явсан “Сэвол” гатлага онгоц живэхэд 300 гаруй хүн амь насаа алдсаны хүмүүсийн олонхи нь дунд сургуулийн сурагчид байсан юм. Онгоцны ахмад Ли Чжун Сокод 36 жил хорих ял оноосон аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)