ФИФА Орост болох Дэлхийн цомыг өөр оронд шилжүүлэхээс татгалзав

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) ОХУ-ыг 2018 онд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээн авах эрхийг цуцлуулах гэсэн Америкийн Сенатын гишүүдийн саналыг дэмжсэнгүй. Энэ тухай ФИФА-ийн мэдээлэл харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирал Дели Фишерын цахим шуудан дахь мэдээллийг “Ассошэйтэд пресс” агентлаг иш татсан байна. “Спортын уралдаан тэмцээнийг бойкотлох, тусгаарлах, сөргөлдөөнийг өдөөх бодлого нь тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй арга биш” хэмээн уг захидалд өгүүлсэн аж. Дели Фишер ийм цар хүрээтэй тэмцээнүүд улс төрийн бүтээлч яриа хэлэлцээр хийхэд түлхэц үзүүлэх боломжтой гэж үзсэн байна. Өмнө нь АНУ-ын Сенатын хэсэг гишүүн ФИФА-ийн Ерөнхийлөгч Йозеф Блаттерт захидал илгээж, Оросыг хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийг цуцлахыг шаардсан юм. Тэд энэхүү тэмцээний үр дүнд Оросын нэр хүнд өсөх нь зохисгүй хэмээн үзсэн байна. Захидалд Ж. Маккейн тэргүүнтэй Бүгд найрамдахчуудаас гадна Ардчилсан намын гишүүд гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-ы. Сенатыг гишүүн Марк Кирк, Дэн Коатс нар Оросыг ФИФА-ийн гишүүнчлэлээс хасч, тус улсад 2018 онд зхион байгуулах Дэлхийн цомыг өөр улсад шилжүүлэхийг шаардсан юм. Тухайн үед уг шаардлагыг няцааж, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке хариу өгсөн. Өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгийн спортын хүрээнд Оросын эсрэг янз бүрийн хориг тавихыг барууны орнуудын улстөрчид, үндэсний шигшээ багийн удирдлагаас гарч байв. Гэхдээ Их Британийн Ерөнхий сайд зэрэг бас нэг хэсэг нь үүнийг эсэргүүцсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • pkxny (103.9.90.130)

    2015-04-10

    америкчууд хөлбөмбөн тоглодог юм уу би лав эднийг мэдэхгүй юм байна. Америкийн дайнч нөхөд удахгүй оросуудыг юм идэхийг заах нь л дээ. эднийг нэр хүнд дэлхий дахинд шалбаагт уначихаад баларч байнаа. обама нь толины өмнө тэнэгтээд л байж байх юм. хаашаа ч ёс суртахуунгүй улс юм дээ. яг манай ан ы хэл шиг

  • ах дүү (122.201.31.125)

    2015-04-08

    зөв шүү дээ америкчууд Арабыг алаан хядаанд татан оролцуулаад одоо юу блов орос чинь америк биш

  • баран (122.201.24.10)

    2015-04-04

    ФИФА гэдэг чинь янкуудыг дагаж савсагандаг манай төрийн гурван толгой биш шүү дээ. Аягүй бол НҮБ ээс дээгүүр байгууллага болох байх.

  • (103.229.123.137)

    2015-04-04

    Ер нь эзлэн турэмгийлэх уйл ажиллагаа явуулж байгаа улсад энхийн билэгдэл болсон тэмцээнийг зохион байгуулах есгуй шуу дээ