Украин Оростой хий нийлүүлэх шинэ гэрээ байгуулжээ

Украины эрх баригчид энэ оны хоёрдугаар улиралд Оросоос шатдаг хий нийлүүлэх тухай шинэ гэрээ гэрээ байгуулжээ. Гэрээний шинэ нөхцлийн дагуу Оросын тал 1000 шоо метр шатдаг хийг 248 ам.доллараар нийлүүлэхээр болсон аж. “Бид Европын орнуудаас хий худалдан авснаас хямд буюу зах зээлийн үндэслэлтэй үнэ дээр тогтлоо. Энэхүү түр хугацааны гэрээ нь зөвхөн хоёрдугаар улиралд хамааралтай. Энэ бидэнд намар, өвлийн улиралд зориулж, шатдаг хий хуримтлуулах боломж олгож, ирээдүйн харилцааны суурийг тавина” хэмээн Украины Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн сайд мэдэгдсэн байна. Оросын Засгийн газрын тэргүүн Д.Медведев энэ сарын 1-ний өдөр Украинд шатдаг хийн үнийн хөнгөлөлт үзүүлэх горимыг ирэх зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгахаар болсон. Энэ оны нэгдүгээр улиралд Украинд үзүүлж байсан үнийн хөнгөлөлтийг тооцож нийлүүлсэн 1000 шоо метрийн үнэ 329 ам.доллар байв. Уг нийлүүлэлтийг өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний өдөр Орос, Украин, Европын холбооны байгуулсан гурван талт хэлэлцээрт түшиглэж хэрэгжүүлсэн ба Украины тал өөрт шаардлагатай хийн төлбөрийг урьдчилан шилжүүлэх үүрэг хүлээсэн аж. Украин улс “Газпром”-ын нийлүүлсэн хийн төлбөрийг барагдуулаагүйгээс хийн үнэд нийт 2.477 ам.долларын өр хуримтласан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (103.229.123.137)

    2015-04-04

    Омхий Оросуудаас байгалийн хий авах хэрэггуй л байсан юм даа ер нь Оростой харьцахаа больчих хэрэгтэй газар нутгаа дээрэмдуулээд байж ухсэнээ хийж Оростой харьцдаг байнаа Украин чинь Монгол шиг биш очноон улстай хиллэдэг хун ам ихтэй газар гэж сайхан юу л тарина ургадаг хар хорстэй ходоо аж ахуй хунд уйлдвэр хогжсон чадалтай орон ганцхан дотоодын уймээнээ зогсоож авилгалтайгаа тэмцэж зов явбал ч амархан хогжих ирээдуйтэй улс даа

  • мгл (112.72.13.248)

    2015-04-04

    Болждээ. Ашгүй ингэсхийж байгаад эвлэрээсэй билээ.

  • зочин (182.160.36.154)

    2015-04-03

    Нэг л их бие биенийхээ дээр гарах гэсэн мэдэмхийрэх гээд ядчихсан сонин хүмүүс их байх юмаа.Ядаж байхад Шаал дэмий юман дээр шүү. Ёо ёо

  • Зочин (182.160.41.197)

    2015-04-03

    2.477 тэр бум гэж ямар ч тэнэг хүн ойлгоно мангуу минь. Ийм дүп гарууд ойлгохгүй байж бас унших юм. Уншиж чадаж байгаа нь их юм даа хөөрхий

  • (103.229.120.175)

    2015-04-03

    2477 dollar uu, bi tulchih uu, too medehgui yu nusaa