Б.Немцовын хэргийг Тангарагтны шүүхээр хэлэлцэнэ
- 2015-04-07
- Дэлхий
- 0

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Б.Немцовыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж буй Заур Дадаевын өмгөөлөгч хэргийг Тангарагтны шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргана гэдгээ мэдэгджээ. Сэжигтний өмгөөлөгчид Тангарагтны шүүхийн гишүүд болох жирийн иргэдийг З.Дадаев гэм буруугүй гэдэгт итгүүлэх нь мэргэжлийн хуульч хүнийг итгүүлэхээс хялбар гэж үзсэн аж. Учир нь ажиглалтын камерт бичигдсэн чанар муутай бичлэгээр Тангарагтны шүүхийн гишүүдэд итгэл үнэмшил төрүүлэх бэрх ба хэргийн гэрчүүд алуурчныг тодорхой дүрсэлж чадаагүй байна.

Сэтгэгдэл (0)