Матар үлэг гүрвэлээс өмнө амьдарч байжээ

 

АНУ-ын Хойд Каролина мужийн Байгалийн шинжлэх ухааны музейн палеонтологичид үлэг гүрвэлийн өмнөх үеийн хамгийн аймшигтай махчин амьтны төрхийг тодорхойлсон байна. Энэхүү амьт ныг “Carnufex carolinensis” хэмээн шинжлэх ухаанд нэрлэсэн ба гурван метр урттай, орчин үеийн матар төстэй ч хойд хоёр хөл дээрээ явдаг байжээ. Энэхүү балар эртний амьтны чулуужсан олдворыг арван жилийн өмнө Хойд Каролина мужаас Байгалийн шинжлэх ухааны музейн ажилтнууд олсон байна. Чулуужсан олдворыг судалж байсан палеонтологичид шинэ төрлийн амьтны яс болохыг тогтоож нарийвчилсан судалгаа хийжээ. Энэхүү балар үеийн матар нь ойролцоогоор 231 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд хожим нь Хойд Америкийн хамгийн эртний махчин амьтан юм. “Carnufex carolinensis” нь Юрын галавын өмнөх үед буюу Триасын галавын үед амьдарч байжээ. Иймд эрдэмтэд энэхүү олдвор нь үлэг гүрвэлийн үүсэл, тэднээс өмнө манай дэлхий дээр амьдарч байсан амьтдыг судлах ховор хэрэглэгдэхүүн боллоо гэж үзэж байна. Мөн “Үлэг гүрвэлүүд 65 сая жилийн өмнө устаж үгүй болсон” гэсэн шинжлэх ухааны таамгийг уг олдвор няцааж эхэллээ. “Carnufex carolinensis”-ын ясыг судалсан палеонтологийн багийнхан “Амьдрах чадвар амьтны төрөл зүйл болох эртний матар хэвлээр явагчид үлэг гүрвэлийн эрин үед амьдарч байсан ба. Мөхөлгүй өөрчлөгдөж, хувьссаар өнөөдрийг хүрсэн” гэсэн дүгнэлтэд хүрчээ. '

 

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)