Улаан загалмай Йеменд эмнэлгийн тусламж илгээнэ

Саудын Араб тэргүүтэй эвслийн орнууд Улаан загал май нийгэмлэгийг Йеменд эмнэлгийн тусламж хүргэхийг зөвшөөрчээ. “Бид эм тариатай нэг, эмнэлгийн ажилтнуудтай бас нэг онгоц илгээх зөвшөөрлийг эвслийн зүгээс авсан” хэмээн тус байгууллагын төлөөлөгч“Ройтерс” агентлагт мэдээлсэн байна. Өмнө нь Улаан загалмай байгууллагаас Йеменд илгээхээр 2000-3000 хүнд хүрэлцэхүйц 48 тонн эм тариа, бусад хэрэгсэл бэлтгэснийг мэдэгдсэн аж. Саудын Араб тэргүүтэй тус бүс нутгийн орнууд Йемен дэх шийт шашинтай босогчдын байршлыг өнгөрсөн сарын 26-ны өдрөөс бөмбөгдөж эхэлсэн. ОХУ өнгөрсөн бямба гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд бөмбөгдөлтийг тодорхой хугацаа гаар завсарлаж дүрвэгсэд, нэн ялангуяа гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж олгох тухай тогтоолын төсөл санал болгосон аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)