Грек 450 сая ам.долларын өр төлнө
- 2015-04-07
- Дэлхий
- 0
Грекийн Засгийн газар хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа ч ирэх пүрэв гаригт ОУВС-д өгөх өр төлбөр 450 ам.долларын хуваарийн дагуу шилжүүлэхээ мэдэгджээ. Грекийн Сангийн сайд Янис Варукфакис өр төлбөрөө цаг хугацаанд нь барагдуулна гэдгийг ОУВС-гийн тэргүүн К.Лаггардтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна Грек улс шинээр зээл авах нэн шаардлагатай байгаа тул ОУВС-ийн төлөөлөгчийн газар, Брюссельтэй хамтын ажиллагаагаа сэргээнэ гэдгийг мэдэгдсэн аж. Грекийн эрх баригчид зээлдүүлэгчидтэй хэлэлцээр хийж байгаа боловч ахиц багатайгаас гадна тус улсыг төлбөрийн чадваргүй болсноос зарлахаас сэргийлэх боломжтой хөрөнгө мөнгө ойрын үед олох найдлага бага гэнэ. Грек улс ОУВС-д ирэх пүрэв гаригт 450 сая ам.доллар, тавдугаар сарын 1-нд 200, 12-ны өдөр дахин 765 сая евро шилжүүлэх ёстой. Харин Ерөнхий сайд А.Ципрас өнөөдөр буюу ОУВС-д төлбөр шилжүүлэхээс нэг өдрийн өмнө Орост айлчилж буй нь тус улсаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авахыг зорьсон үйлдэл хэмээн зарим ажиглагч дүгнэсэн байна.

Сэтгэгдэл (2)
Зочин (103.229.123.242)
Тун ч удахгүй Монголд энэ явдал нүүрлэнэ.
зочин (103.9.90.226)
Монгол Улс үүнд их ойрхон байгаадаа.Сү.Батболд хятадаас 350 сая доллар зээлээд ард олны саналыг авахын тулд зүгээр л тараачихсан.Одоо бас Ч.Сайханбилэг 100. мянган төгрөг хүн бүрт бас л Хятададаас зээлж тараана гэнэ үү юү гэчихэв дээ.сая 800 мянган хүнд 100 мянгыг зүгээр л тараана гэнэ. энэ нь Улсаа бушуухан шиг л Хятадад өгчихөе. гэснээс нэг их ялгаагүй л дуулдаж байна. энэ улсад төр байна уу ? тэгээд бидний сайхан амьдруулна гэж төрийн толгойд гарчихаад МОНГОЛ ХЭЛНИЙ хууль,ДАРХАН АВАРГА болгох ХУУЛЬ санаачлаад сууж байдаг арай ч дээ.Бас шинээр шүүх байгуулаад татан буулгаад эмнэлгийг Прокурор болгоод буцаагаад Эмнэлэг болгоод,дарга болсон хүмүүс нь төрийн мөнгөөр ГУТАЛ авч өмсөөд бас асар үнэтэй байр хэд дахин аваад хэлэх сайн үг даанч олдохгүй л байна даа.