“Севол”-ын хохирогчид үсээ хусч, жагсав

“Севол” гатлага онгоцны осолд амь насаа алдсан сургуулийн сурагчдын ар гэрийнхэн өнгөрсөн амралтын өдрөөр жагсчээ. Сурагчдын эцэг эх, ойр дотныхон үсээ хусч, амь насаа алдсан хүүхдүүдийн зургийг барин Сөүл хотын гудамжаар явсан байна. Уг жагсаалд нийт 600 гаруй хүн оролцож, ослыг мөрдөх ажлыг хараат бус байгууллагаар шалгуулахыг шаардсан аж. Өмнөд Солонгосын эрх баригчид хэргийг шалгах 17 хүний бүрэлдэхүүнтэй тусгай хороо байгуулсан боловч гол албан тушаалуудад төрийн албан хаагчдыг томилсон байна. “Севол” гатлага онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо живж, 300 гаруй хүн амь насаа алдсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)