Жеб Буш эндүүрч өөрийгөө латин америк хэмээн тодорхойлжээ

 

Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дүү Жеб Буш 2009 онд болсон сонгуулийн үеэр бөглөсөн анкетанд андуурч өөрийгөө латин америк гаралтай хэмээн бөглөжээ. Түүний энэ алдааг саяхан олж мэдсэнийг тус улсын “Нью-Йорк таймс сонинд өгүүлсэн байна. Флорида мужийн захирагч асан түүнийг Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх магадлалтай юм. Жеб Буш алдаа гаргасан гэдгээ твиттер хуудастаа хүлээн зөвшөөрч “Бид хэн нэгнийг хуурсан гэж бодохгүй байна” хэмээн тайлбарласан аж. Улстөрчийн эхнэр мексик гаралтай ба Жеб Буш Венесуэльд хоёр жил амьдарснаас гадна испани хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ. Бүгд найрамдах намынхан түүнийг сонгуульд нэр дэвшүүлснээр гол төлөв Ардчилсан намыг дэмждэг латин америк гаралтай иргэдийн саналыг татаж чадна хэмээн үздэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)