П.Порошенко орлогоо долоо дахин нэмэгдүүлжээ
- 2015-04-09
- Дэлхий
- 0

Украины Ерөнхийлөгч П.Поро-шенко, Ерөнхий сайд А.Яценюк нар өнгөрсөн онд олсон орлогынхоо тайланг танил цуулжээ. Тухайлбал, П.Порошенко 2014 онд 15.9 сая, Ерөнхий сайд А.Яценюк 48.9 мянган ам.долларын орлого олсон байна. Украины ерөнхийлөгчийн хувьд П.Порошенко 473 мянган ам.доллар, А.Яценюк албан ажлаа авсанаас хойш 7900 ам.доллар (182 мянган гривень)-ы орлого олсноо дурджээ. П.Порошенко, А.Яценюк нар орлогынхоо дийлэнх хувийг хувьцааны ногдол ашиг, хадгаламжийн хүү хэлбэрээр олсон байна. П.Порошенкогийн хувьд өнгөрсөн жил он ашиг орлогын хувьд тун сайн жил болжээ. Тэрбээр 2013 онд нийт 51 сая гривнийн орлого олсон бол 2014 онд 370 саяыг олж, ашиг орлогоо долоо дахин нэмэгдүүлсэн байна. П.Порошненко Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ эзэмшлийнхээ компаниудыг худалдахаа амласан боловч үүнийгээ биелүүлээгүй, “Рошен” компани, “Тавдугаар суваг” телевизийг эзэмшсэн хэвээр байгаа аж.

Сэтгэгдэл (2)
aagii (112.72.13.97)
manai hedees gaigui yum baina
иргэн (203.169.55.205)
Манайхан хүртэл түүний шоколадыг авч УБС телевиз юнивэрс бэст сонгс шоугаараа сурталчилж байгаа биз дээ