Евро лиг: Тотенхэмийн хожимдсон хожил

Европын лигийн  “А” хэсэгт грекийн ПАОК 12 оноогоор  хэсгээ тэргүүлж,  оросын Рубин Казань  11 оноотой дараагийн шатны эрхийг авлаа. Харин английн Тотенхэм сүүлийн тоглолтондоо Шемрок Роверсийг 0:4 –ээр хожсон боловч энэ нь зөвхөн тоон үзүүлэлтээс хэтрэхгүй  зүйл болсон. Учир нь Рубин ПАОК –тай 1:1 харьцаагаар тэнцэж чадсан бөгөөд энэ тохиолдолд Тотенхэм дахиад 10 бөмбөг илүү хийсэн ч  юуг ч  өөрчилж чадахгүй болжээ. Ийнхүү Харри Реднаппын баг  Евро лигийг хожимдсон хожлоор өндөрлөлөө.

Шэмрок Роверс (Ирланд) – Тоттенхэм (Англи) – 0:4 (0:3).
Гоолууд : Пинар, 29 (0:1). Таунсенд, 38 (0:2). Дефо, 45 (0:3). Кэйн, 90+1 (0:4).
Шемрок Роверс: Браш, Салливан, Стивенс, Мюррей, Райс (О`Доннелл, 46), Шеппард (Килдафф, 74), Оман, Тернер, Деннехи, Финн (Твигг, 57), Патерсон.
Тоттенхэм: Кудичини, Кабуль, Джовани, Дефо (Кэйн, 76), Кранчар, Роуз, Ливермор, Сандро, Таунсенд, Ассу-Экотто (Фальке, 84), Пинар.


ГРУППА A. 


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)