Entrepreneur-2011

Юуны өмнө нийт бизнес эрхлэгч Та бүхэндээ Монгол улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Юуны өмнө нийт бизнес эрхлэгч Та бүхэндээ Монгол улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж яваа аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан тодруулах ENTREPRENEUR шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын цэнгүүнийг 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.
Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн урамшуулах, хөхиүлэн дэмжиж урам хайрлах, олон нийтийн хүртээл болгон сурталчлан дэлгэрүүлэхэд оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг тус Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн үндсэн дээр шалгаруулдаг билээ.
ENTREPRENEUR - 2011 шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын цэнгүүн 2011 оны 12 дугаар сарын 28-ний Лхагва гарагт МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн их танхимд болно.
Шалгаруулалтад ирүүлэх материалыг 2011 оны 12 дугаар сарын 20 –ны өдөр тасалбар болгон доор дурдсан хаягаар хүлээж авах ба шалгаруулалт болон ёслолын ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл, зөвлөгөө авах бол доорхи утас хаягаар харилцана уу.
Ч.Эрдэнэчимэг, Ж.Алтанцэцэг, Н.Өлзийнаран
Гишүүнчлэл Олон нийттэй харилцах хэлтэс - 303 тоот өрөө
Утас: 324394, 99171394, 88117309, 99020785
Факс: 324394/324620
И-мэйл: membership@mongolchamber.mn



МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
А. 2011 оны Онцлох 10 аж ахуйн нэгж тодруулах үндсэн шалгуурууд:
•    Тухайн онд шинээр хийсэн хөрөнгө оруулалт, шинээр бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээ
•    Компаний нийгмийн хариуцлага, компаний засаглалыг нэвтрүүлэх талаар хийсэн ажил, үр дүн
•    Шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи,ноу-хау
•    Тухайн онд шинээр бий болгосон ажлын байрны тоо
•    Экспортыг нэмэгдүүлэх,импортыг орлох чиглэлээр хийсэн ажил, үр дүн
•    Байгаль орчныг хамгаалах,цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлэх чиглэлд хийсэн ажил, үр дүн
•    Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, Зураасан кодыг ажил, үйлчилгээндээ нэвтрүүлсэн байдал, үр дүн
•    Олон улсын болоод орон нутгийн чанартай үзэсгэлэн яармагт оролцсон байдал
•    Шинжлэх ухаан - Бизнесийн хамтын ажиллагаа, хүрсэн үр дүн
•    МҮХАҮТанхимаас зохион байгуулсан ажилд оролцсон болон гишүүний татвар төлөлтийн байдал.
Б. 2011 оны Онцлох Энтрепренер /Онцлох бизнес эрхлэгч/-ийг тодруулах уламжлалт номинациуд:
•    Оны онцлох үндэсний үйлдвэрлэгч – Энтрепренер
•    Оны онцлох дотоодын хөрөнгө оруулагч - Энтрепренер
•    Оны онцлох гадаадын хөрөнгө оруулагч – Энтрепренер
•    Оны онцлох экспортлогч – Энтрепренер
•    Оны онцлох импортлогч – Энтрепренер
•    Оны онцлох технологи, know-how нэвтрүүлэгч - Энтрепренер
•    Оны онцлох бичил, жижиг бизнес эрхлэгч - Энтрепренер
•    Шинжлэх ухаан-бизнесийг холбогч - оны онцлох Энтрепренер
•    Оны онцлох цэвэр үйлдвэрлэгч - Энтрепренер
•    Компаний засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтрепренер
•    Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч - оны онцлох Энтрепренер
•    Хамгийн олон ажлын байр бий болгосон - оны онцлох Энтрепренер
•    Тухайн салбарын оны онцлох Энтрепренер
Green entrepreneur тодруулах номинациуд:
•    Оны онцлох ногоон хөрөнгө оруулагч – Green entrepreneur
•    Оны онцлох ногоон үйлдвэрлэгч – Green entrepreneur
•    Оны онцлох экологийн боловсрол олгогч – Green entrepreneur
•    Оны онцлох ногоон хэвлэл – Green entrepreneur
•    Оны онцлох хариуцлагатай уул уурхай – Green entrepreneur
•    Оны онцлох ногоон байгууллага – Green entrepreneur
•    Оны онцлох ногоон орон нутаг /дүүрэг,аймаг/ – Green entrepreneur
•    Оны онцлох ногоон байгууламж – Green entrepreneur
•    Оны онцлох ногоон бүтээгдэхүүн – Green entrepreneur
В. Бизнесийг дэмжигч оны шилдгүүд:
•    Бизнесийг дэмжигч оны онцлох төрийн түшээ
•    Бизнесийг дэмжигч оны онцлох дүүрэг
•    Бизнесийг дэмжигч оны онцлох аймаг
Анхаарах зүйл:
1.    Оны онцлох 10 аж ахуйн нэгжид дэвшиж буй компаниуд дээр дурьдсан 10 шалгуурын дагуу хийсэн ажлаа бичнэ.
2.    Оны онцлох бизнес эрхлэгч –Энтрепренер номинацид дэвшиж байгаа бол дээр дурьдсан номинациас зөвхөн өөрийн сонгож буй номинацийн дагуу хийсэн ажлаа бичнэ.
3.    Шалгаруулалтад ирүүлж буй материалуудаа цаасаар болон membership@mongolchamber.mn и-мэйл хаягаар файлаар өгнө.
4.    Шалгаруулалтанд материалаа ирүүлж буй бүх аж ахуйн нэгжүүд болон Бизнес эрхлэгчид БҮРТГЭЛИЙН ХУУДАС-ыг бөглөж урьдчилан ирүүлсэн байна.


Мэдээллийн эх сурвалж mongolchamber.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)