Рэн Пол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүллээ

АНУ-ын Сенатын гишүүн Рэн Пол ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарлажээ. Ийнхүү Кентакки мужаас Конгрессын дээд танхим Сенатын гишүүнээр сонгогдсон Рэн Пол тус улсын Бүгд найрамдах намаас нэрээ дэвшүүлэхээр болсноо зарласан хоёр дахь хүн юм. Сурталчилгааныхаа кампанит ажлыг эхлүүлэх үеэр тэрбээр олон мянган хүний өмнө“Бидний эрх чөлөөг булаан авч, ахуй амьдралын маань булан тохой бүрийг шиншилж байдаг Вашингтоны машиныг зогсоох хэрэгтэй” гэжээ. Сенатад анх удаа сонгогдсон Рэн Пол нь либертали үзлээрээ олонд танил болсон гэр бүлээс гаралтай ба2010 ондTea Party хэмээх хөдөлгөөн ид хүчээ авч байх үеийн давалгаан дээр тус хөдөлгөөний дэмжлэгтэйгээр сонгогдсон аж. Түүний аав Рон Пол Конгресс дэх Төлөөлөгчдийн танхимд сонгогдож байснаас гадна ерөнхийлөгчийн сонгуульд хэд хэдэн удаа нэрээ дэвшүүлж байжээ. Тэрбээр Засгийн газрын эрх мэдлийг хязгаарлах, татварыг бууруулахын төлөө байр сууриа илэрхийлдэг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • q (202.72.246.147)

    2015-04-09

    ene suuliin ueiin setguulchid gj bichig usgiin chadwar muutai sheesnuudshuu