Жохар Царнаевыг шүүхээс гэм буруутайд тооцов
- 2015-04-10
- Дэлхий
- 0

АНУ-ын Тангарагтны шүүхээс Жохар Царнаевыг 2013 онд Бостоны марафоны үеэр аллага үйлдсэн хэрэгт буруутай гэсэн тогтоол гаргажээ. Прокурор түүнийг нийт 30 зүйл заалтын дагуу буруутгасан байна. Тангарагтны шүүхийн гишүүд Ж.Царнаевыг үй олноор хөнөөх зэвсэг ашиглах хуйвалдаанд оролцсон, уг зэвсгээ ашигласан, галт зэвсэг хэрэглэсэн, дэлбэрэлт үйлдэх хуйвалдаан хийсэн, дэлбэрэлт үйлдсэн зэрэг нийт30 зүйл заалтын дагуу буруутай хэмээн дүгнэсэн байна. Эдгээр зүйл заалтын 17-д нь цаазаар авах ял оноох боломжтой аж. Хэрэгтэнд ногдуулах ялыг шүүхийн дараагийн шатны хуралдааны үеэр шийдвэрлэх гэнэ. Шүүх хуралдаан алан хядах ажиллагаа болсон Бостон хотноо болсон тул Тангарагтны шүүхийн гишүүдийг сонгоход бэрхшээл учирчээ. Учир нь шүүх бүрэлдэхүүнд орох боломжтой иргэдийн70 хувь нь сэжигтнийг шүүх хурал эхлээгүй байхад буруутай хэмээн дүгнэсэн аж. Үүний улмаас Тангарагтны шүүхийн гишүүн 12 хүнийг Массачусетс мужаас сонгон Бостонд авчрахаас өөр аргагүй болсон байна.

Сэтгэгдэл (0)