Йемений босогчдын тэргүүний толгойг 20 кг алтаар үнэллээ
- 2015-04-10
- Дэлхий
- 0

“Аль Кайда” бүлэглэл Йемен дэх шийт шашинтай хоутугийн босогчдын тэргүүн Абдель-Малек аль-Хуси болон тус улсын ерөнхийлөгч асан Али Абдулла Салехын нарын аль нэгийг барьж авсан, эсвэл амийг нь хөнөөсөн хүнд 20 кг алт амлажээ. Олны дунд нэртэй зэвсэгт бүлэглэлийн командлагч Аль-Хуси 2011 онд Йеменд өрнөсөн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр тэмцэгчдийн удирдагчаар тодорсон аж. Түүний удирдсан зэвсэгт бүлэглэл өнгөрсөн онд Сана хотыг эзэлж авсан. Аль-Хуси болон Ерөнхийлөгч Салех нар Исламын шашны шийт урсгалыг дагадаг тул суннит урсгалын ваххабит номлолыг дагадаг “Аль-Кайда” бүлэглэлийн удирдлага тэднийг дайснаа гэж үздэг. Харин хөрш зэргэлдээ Саудын Арабад эрх баригч хааны гэр бүлийнхэн суннит шашны ваххабитууд юм.

Сэтгэгдэл (3)
М (202.179.28.81)
Аль-Кайда, Исламын улс бүгд нэг эзэнтэй юм биш үү. АНУ. Divide and rule буюу "Хооронд хагаралдуулж бүгдийг нь захир" гэсэн зарчмаар ажилладаг.
(88.235.43.95)
Yag ugch haragdach Ali kaiyda
(202.55.180.8)
Аль кайяда, АНУ ууд нэгдсэн нэг дайсантай болжээ