“Исламын улс” бүлэглэл газрын тосны цооногуудаа алджээ

“Исламын улс” алан хядах бүлэглэлийнхэн орлогынхоо гол үүсвэрүүдээ алдсаныг Германы Холбооны тагнуулын албаныхан мэдэгджээ. Алан хядагчид сүүлийн үед хэд хэдэн удаа ялагдал хүлээж, Иракт газрын тосны цорын ганц цооног хянаж байгааг Германы “Sьd-deutsche Zeitung” сонинд мэдээлсэн байна. Германы тагнуулын албаны эх сурвалжийн өгүүлснээр “Исламын улс” бүлэглэлийнхэн Иракийн нутагт алдсан цооногуудаасаа олж байсан орлогыг Сири дэх ордуудаас нөхөх боломжгүй аж. Сүүлийн үед курдын босогчид Иракийн хойд бүс нутагт, тус улсын Зэвсэгт хүчин Тикрит хотын ойр орчимд амжилттай давшсаны үр дүнд исламистууд газрын тосны гурван том ордыг алджээ. Үүнээс хоёрынх нь цооног дахь газрын тосыг өөрсдөө галдан шатаасан нь тэдний найдлага тасарсныг илтгэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • com (150.129.142.64)

    2015-04-12

    neg moson gazriin horsnoos archih heregtei

  • (182.160.3.255)

    2015-04-11

    oyunii homsdoltoi humuus

  • (182.160.3.255)

    2015-04-11

    oyunii homsdoltoi humuus

  • (182.160.3.255)

    2015-04-11

    oyunii homsdoltoi humuus