Франц улс Руанда дахь геноцидтой холбоотой баримтуудыг дэлгэлээ

Францын эрх баригчид Руанда улсад 1994 онд 800 мянга гаруй хүний амь насыг авч одсон үндэс угсаагаар нь устгах үйл ажиллагаатай холбоотой зарим баримтыг нууц гэсэн ангиллаас хасч олон нийтэд танилцуулжээ. Нууцлалын зэрэглэлээс хассан баримтад тухайн үед Францын ерөнхийлөгч байсан Франсуа Миттераны зөвлөхүүдийн бэлтгэсэн тайлангууд орсон аж. Францын эрх баригчид тухайн үед алдаа гаргасан гэдгээ хүлээсэн аж. Гэсэн хэдий ч Руанда улсын одоогийн Ерөнхийлөгч Поль Кагаме Францын эрх баригчид аймаглан устгах бодлогыг мэдсээр байж, саад хийгээгүй гэсэн байр суурь илэрхийлснийг зөвшөөрөөгүй байна. Францын төлөөлөгчид өнгөрсөн онд Ерөнхийлөгч Поль Кагамен мэдэгдлээс болж уг үйл явдлын 20 жилийн ойн үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд оролцоогүй. Руандагийн ерөнхийлөгч Ж.Хабиариманы зорчиж явсан нисэх онгоц босогчдын хөөргөсөн пуужинд өртөж, сүйрсний дараа олныг хамарсан аллага эхэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Өндөр болгох нууц (112.72.13.169)

    2015-04-10

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮