Хөршүүд залуу улстөрчдөө солилцож байна

 

      Манай өмнөд хойд хоёр хөршийн түншлэл өдрөөс өдөрт зузаарсаар байгаа билээ. Тэд стратегийн бүхий л түншлэлд хамтран ажиллаж, тэр ч бүү хэл шинэ төвшиний найрамдалт харилцааг бий болгосон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буй.

      Саяхан гэхэд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 9-ний өдөр Ардын их хурлын ордонд Оросын Төрийн думагийн дэд дарга Сергей Релезнуак тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ.

 

        Жан Дэжян хэлэхдээ: Ши Жиньпин дарга болон В.Путин ерөнхийлөгчийн стратегийн чанартай жолоодлого болон хоёр талын хамтын зүтгэлээр Дундад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Оросын талтай хамтдаа залуу улс төрчдийг оролцуулсан залуучуудын солилцоог үргэлжлэн эрчимжүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд Дундадын тал бэлэн байна гэжээ.

 

        Ямартай ч хоёр их хөрш маань залуу улстөрчдөө солилцон суралцуулах стратегийн түншлэлийг нэгэнт бий болгосон байна.

 

А.Гал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)