Европын холбооноос Сирид 6000 хүн байлдахаар очжээ
- 2015-04-14
- Дэлхий
- 0

Европын холбооны гишүүн орнуудаас Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэгч жихадистуудын талд байлдахаар 6000 орчим хүн очжээ. Үүнээс 1450 орчим нь Францын иргэд гэдгийг Европын холбооны хууль эрх зүйн асуудал эрхэлсэн комиссар Вера Юрова “Le Figaro” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр энэ чиг хандлагыг өөрчлөхийн тулд Европын орнуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг өгүүлсэн аж.

Сэтгэгдэл (0)