Магатэ ажиглагчдаа Иранд илгээнэ

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг(МАГАТЭ) энэ лхагва гаригт Иранд ажиглагчдаа илгээнэ гэдгийг тус байгууллагын тэргүүн Юкия Амано мэдэгджээ. МАГАТЭ Ираны цөмийн хөтөлбөрийн талаар “5+1” хэмээх бүрэлдэхүүнээр хийж буй хэлэлцээрийг дэмжиж байгаа ч уг үйл явцад оролцоогүй тул цаашдын үр дүнгийн талаар тайлбар хийх боломжгүй гэдгийг Юкия Амано хэлсэн байна. Зуучлагч зургаан орон(НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн+ Герман улс), Ираны оролцоотой хэлэлцээрийн үр дүнгээр энэ сарын 2-ны өдөр урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Уг тохиролцоо ёсоор Иран улс ирэх 10 жилийн хугацаанд уран баяжуулах үйлдвэрлэлийнхээ хүчин чадлын зөвхөн гуравны нэгийг ашиглахаар болсон. Үүнээс гадна Ираны тал ирэх 25 жилийн хугацаанд уран баяжуулах бүх хөтөлбөрөө олон улсын хяналтад оруулахыг зөвшөөрсөн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)