Орос Иранд “С-300” пуужингийн систем нийлүүлэх боломжтой болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Иранд “С-300” агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн систем худалдахад тавьсан өмнөх хоригийг цуцлах тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Ираны цөмийн хөтөлбөрийн тухай зургаан талт зуучлагч нарын оролцоотойгоор урьдчилсан тохиролцоонд хүрснээр Оросын тал ийн хоригийг хүчингүй болгосон байна. Оросын Гадаад хэргийн сайн “С-300” бол зөвхөн хамгаалах зэвсэглэл ба бусад орнуудад заналхийлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна. Тухайн үед Ираны эсрэг хориг арга хэмжээ авахад агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэглэл олон улсын хориг арга хэмжээнд өртөөгүй боловч Ерөнхийлөгч Д.Медведев сайн дураараа Иранд нийлүүлэх ёстой байсан уг зэвсгийн систем худалдахыг хориглосон юм. Ираны тал ОХУ-ын шийдвэрийг сайшаан хүлээн авсан бол Израилийн тал шүүмжлэлтэй ханджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)